Хайх

\"Keeping Up with the Kardashians\" реалити шоу 2021 онд бүр мөсөн дуусна

"Keeping Up with the Kardashians" реалити шоу 2021 онд бүр мөсөн дуусна

14 жил гарсан алдарт шоуны эрин үе өндөрлөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

E! сувгаар 14 жилийн турш цацагдаж буй алдарт "Keeping Up with the Kardashians" реалити шоу 2021 онд төгсөхөөр болсныг Ким Кардашьян Уэст өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

"Нийт 14 жил, 20 улирал, олон зуун анги, хэд, хэдэн спин-офф шоуны дараа манай гэр бүл 'Keeping Up with the Kardashians' шоундаа баяртай гэж хэлэх хүндхэн шийдвэрийг гаргалаа. Энэ олон жилийн турш бидний сайхан болон хэцүү цаг мөчүүд, баяр хөөр, нулимс, олон харилцаа, хүүхдүүдийг маань харж, бидэнтэй хамт байсан хүн бүхэнд талархаж байна. Энэ хугацаанд үлдсэн гайхалтай дурсамжууд болон олон сайхан хүмүүстэй учирсандаа бид үргэлж баярлах болно.

Энэхүү гайхалтай туршлагын нэг хэсэг болсон олон мянган хүн, бизнесүүдэд талархаж байна. Ялангуяа бидэнд итгэсэн Райан Сикрест, бидний түнш байсан E!, тоолж баршгүй олон цагийг бидний амьдралыг баримтжуулахад зориулсан Bunim/Murray зураг авалтын багийнхандаа маш их баярлалаа. Бидний хамгийн сүүлчийн улирал 2021 оны эхээр цацагдах болно.

'Keeping Up with the Kardashians' шоу байгаагүй бол өнөөдөр би өдий зэрэгт хүрэхгүй байсан. Энэхүү гайхалтай 14 жилийн турш намайг болон миний гэр бүлийг үзэж, дэмжиж ирсэн хүн бүхэнд талархаж байна. Бидний карьерыг бүтээж, амьдралыг маань өөрчлөхөд гар бие оролцсон хүн бүрт бид үүрд өртэй. Энэ шоу өнөөдрийн биднийг бүтээсэн" хэмээн Ким Кардашьян Уэст бичжээ.

Кардашьян-Женнер гэр бүлийн гишүүдийн амьдралыг харуулдаг "Keeping Up with the Kardashians" реалити шоу анх 2007 онд нээлтээ хийсэн бөгөөд энэ хугацаанд олон сая шүтэн бишрэгчидтэй болж, гэр бүлийн гишүүдийг супер оддын түвшинд хүргэж, хэд, хэдэн амжилттай брэнд бий болгоход нь тусалсан юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх