Хайх

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: Титэм

Playtime 2022 наадмын онцлох хамтлагууд: Титэм

Олон үе дамжсан шилдэг дуунуудаа тоглоно

Text: Buro.Mongolia


Тэртээ 1988 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хоёрдугаар курсийнхэн үүсгэн байгуулсан Титэм хамтлаг энэ жил мөн Playtime наадмын тайзнаа анх удаа тоглох гэж буй. Байгуулагдсан цагаасаа олон уралдаан тэмцээнүүдэд түрүүлдэг байсан тэд угтаа 2019 оны Playtime наадамд оролцохоор төлөвлөж байсан ч биеийн байдлаас шалтгаалан оролцох боломжгүй болж байсан билээ.

Тэдний зохиож дуулсан дуунууд өөрсдийн үеийнхэндээ хит болж байсан бол дараа дараагийн үеийнхэн Титэм хамтлагийн дууг өөрсдийн хувилбараар дуулж мөн л амжилт олдог ба олон үе дамжих чанартай дуунууд тэдний урын санд олон байдаг ажээ. Тэдгээрээс бидний хамгийн сайн мэдэх нь “18 нас” дуу бөгөөд Камертон хамтлаг өөрсдийн хэв маягаар дуулж дараа үедээ хит болгож байсан.

Титэм хамтлагийн хайрын дуунуудаар уяраах тоглолтыг долоодугаар сарын 9-ний Бямба гарагт 18:00-18:40 цагт “Playtime” тайзнаас хүлээн авч сонсоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх