Хайх

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин

"Gossip Girl", "Bridgerton" бусад цувралын жүжигчид

Text: Buro.Mongolia


Зураг:

Ковидоос шалтгаалж Холливүүдийн олон төсөл хойшлогдож байгаа ч шинэ кино болон цувралууд ар араасаа гарсаар байгаа билээ. Тэдгээр бүтээлүүдтэй зэрэгцээд өсөх ирээдүйтэй цоо шинэ кино одод төрсөөр байгааг Hypebae сэтгүүл онцолжээ. Тухайлбал HBO Max-ын бүтээж буй шинэ "Gossip Girl" цувралын жүжигчдээс эхлээд Disney+ стриминг тавцангийн Ms.Marvel цувралын гол дүр гээд олон авьяаслаг жүжигчдийг дурдаж болно.

Эбигейл Коуэн

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 1)

Нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх Netflix-ийн "Fate: The Winx Saga" цувралд гол дүр бүтээхээс гадна "Stranger Things", "The Chilling Adventures of Sabrina" зэрэг цувралуудад туслах дүрд тоглон олонд танигдаж эхэлж байгаа залуу жүжигчинтэй танилцана уу. Флорида мужийн Гэйнсвилл нэртэй жижиг хотын фермд өссөн тэрээр бүр багаасаа л кино урлагт дуртай байжээ. Тэрээр Флоридагийн их сургуулийг олон нийтийн харилцааны чиглэлээр төгссөнийхөө дараа жүжигчний карьераа эхлэхийн тулд Лос-Анжелес хотод нүүж ирсэн юм.

Эмили Элин Линд

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 2)

Залуу жүжигчин бүсгүй 2008 онд зургаан настайдаа "The Secret Life of Bees" кинонд тоглосноор жүжигчний гараагаа эхэлж байжээ. Энэ дүрийнхээ ачаар "Dear Dumb Diary", "The Haunting in Connecticut 2: Ghosts of Georgia", "Movie 43" зэрэг хэд, хэдэн бүтээлд дүр аваад амжсан юм. Энэ жил тэрээр шинэ "Gossip Girl" цувралд Одри Хоупийн дүрийг бүтээхээр болсон байгаа.

Иман Веллани

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 3)

Өдгөө 18 настай Пакистан гаралтай Канадын жүжигчин Иман Велланигийн карьер дахь анхны кино нь Disney+ компанийн бүтээсэн "Ms. Marvel" супер баатартай цуврал болж байна. Уг цуврал нь 2022 онд нээлтээ хийхээр товлогджээ.

Кэй Александр

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 4)

Япон, Хятад гаралтай Английн жүжигчин Кэй Александр хүүхэд насаа Токио, Хонг Конгод өнгөрүүлсэн бөгөөд 10 настайдаа гэр бүлийн хамтаар Лондон руу нүүжээ. Улмаар Гилдхолл хөгжим, драмын сургуулийг дүүргэснийхээ дараа "Bad Education" кинонд Жин Хуагийн дүрийг авч чадсан байна. Түүнийг мөн "Game of Thrones" (Leaf), "Collateral" цувралуудад харж болно. Tүүнчлэн тун удахгүй буюу 2021 онд түүний тоглосон Prime Video стриминг тавцангийн "The Wheel of Time" цуврал гарах гэж байна.

Матильда Де Анжелис

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 5)

Жүжигчин болохоосоо өмнө тэрээр дуучны мэргэжлийг сонгосон бөгөөд Rumba de Bodas нэртэй хамтлагтай байжээ. Хэрвээ жүжигчин бүсгүйн тоглосон уран бүтээлүүдээс дурдвал "Italian Race" кино, HBO сувгийн "The Undoing" цувралыг нэрлэж болно. Мөн ойрын ирээдүйд түүнийг Эрнест Хемингуэйн зохиолоос сэдэвлэсэн "Across the River and Into the Trees" киноноос харах боломжтой.

Полин Шаламе

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 6)

Жүжигчин Тимоти Шаламе төрсөн эгчтэй гэдгийг та мэдэх үү? Франц гаралтай Америкийн жүжигчин Полин Шаламе өмнө нь "The King of Staten Island" бүтээлд дүр бүтээж байсан бол саяхан тэрээр "The Sex Lives of College Girls" төсөлд тоглохоор сонгогдсон байна.

Фиби Дайневор

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 7)

Одоо 25 настай Их Британийн жүжигчин Фиби Дайневор 2009 онд "Waterloo" цувралд тоглож кино карьераа эхлүүлж байсан бол үүнээс хойш тэрээр "Monroe", "The Musketeers", Prisoner's Wives", "The Village" зэрэг хэд, хэдэн бүтээлд дүр бүтээснээр олонд танигдаж эхэлжээ. Харин одоо түүний тоглосон Netflix-ийн "Bridgerton" цуврал дэлхий даяар шуугиан тарьж, Фибиг залуу кино оддын эгнээнд нэгдэхэд хүргэж байна.

Тейлор Пейж

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 8)

Бүжигчин Тейлор Пейж VH1-ийн "Hit the Floor" цувралаараа алдартай. Сонирхуулахад тэрээр өмнө нь Los Angeles Lakers багийн хөгжөөн дэмжигч байсан юм. Энэ онд түүний тоглосон "Boogie", "Zola" гэх хоёр кино нээлтээ хийх болно.

Урсула Корберо

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 9)

Испанийн жүжигчин Урсула Корберо 2002 оноос кинонд тоглож эхэлсэн ч Netflix-ийн "Money Heist" цуврал түүнийг олон улс даяар алдаршуулсан юм. Үүний дараа тэрээр "Snatch" нэртэй, анхны англи хэл дээрх бүтээлдээ тогложээ. Тун удахгүй түүний тоглосон "Snake Eyes: G.I Joe Origins" кино аравдугаар сард нээлтээ хийх бөгөөд тэрээр Баронесс гэх эсрэг дүрийн баатрыг бүтээжээ.

Уитни Пик

Шинэ үеийн одод: 2021 онд анхааралтай ажиглах хэрэгтэй 10 залуу жүжигчин (фото 10)

Мөн л "The Chilling Adventures of Sabrina" цувралын од Уитни Пик 2021 оны зун гарах "Gossip Girl" цувралд Зоя Лоттын дүрийг бүтээж байна. Ямартаа ч Нью-Йоркийн шинэ үеийнхний тухай өгүүлэх тус цуврал нь олон авьяаслаг жүжигчдийг бидэнд нээж өгч байгаа бололтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх