Хайх

The Weeknd-ийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

The Weeknd-ийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

“Dawn FM”

Text: Buro.Mongolia


Канадын уран бүтээлч The Weeknd хэдхэн цагийн өмнө “Dawn FM” нэртэй шинэ цомгийнхоо албан ёсны трейлэр бичлэгийг танилцууллаа. Мөн тэрээр шинэ цомог нь энэ Баасан гарагт буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр олны хүртээл болно гэдгийг Twitter хуудаснаа мэдэгдсэн юм.

The Weeknd энэ удаагийн цомог дээр рэперүүд Tyler, the Creator болон Лил Уэйн, электрон хөгжимчин, продюсер Oneohtrix Point Never, мөн хөгжмийн зохиолч, бүрээчин Квинси Жонс, мөн жүжигчин Жим Керри нартай хамтран ажиллажээ.

"Та яг одоо 103.5 Dawn FM сонсож байна. Та бүхэн хэтэрхий удаан харанхуйд байлаа. Тиймээс одоо гэрэлд гарч, хувь тавилангаа гараа дэлгэн хүлээж авах цаг иржээ" хэмээн трейлэр бичлэгийн төгсгөлд радио хөтлөгч хэлж буй сонсогдоно. 

Эргэн сануулахад, өнгөрөгч арваннэгдүгээр сард The Weeknd-ийн “Blinding Lights” дуу Billboard Greatest Songs of All Time Hot 100 Chart (бүх цаг үеийн шилдэг дуунууд) жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх