Хайх

Ванны бөмбөлөг, электрон тамхи, аяллын эрх: $225,000 үнэтэй Оскарын бэлэгний уутанд юу байна вэ?

Ванны бөмбөлөг, электрон тамхи, аяллын эрх: $225,000 үнэтэй Оскарын бэлэгний уутанд юу байна вэ?

Энэ жил Оскарын наадмын нэр дэвшигчид ямар бэлэг авах вэ?

Text: Бюро 24/7


Жил бүр Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн уран бүтээлчид дотроо янз бүрийн сонирхолтой эд зүйлстэй тусгайлан бэлдсэн бэлэгний уутыг хүлээн авдаг уламжлалтай билээ. Өнгөрсөн жил л гэхэд Оскарын наадмын нэр дэвшигчид ойролцоогоор 100,000 ам.долларын үнэтэй бэлэгнүүд хүлээн авч байсан юм. Тэгвэл энэ жил 24 нэр дэвшигч (Скарлетт Йоханссон хоёр номинацад нэр дэвшиж байгаа тул нэг л бэлэгний уут авна) бүр 225,000 ам.долларын үнэтэй бэлэгний уут авч байгаа бөгөөд зохион байгуулагчид тэдний бэлгэнд нийт 5,4 сая ам.доллар зориулж байгааг Forbes мэдээллэж байна.

Ванны бөмбөлөг, электрон тамхи, аяллын эрх: $225,000 үнэтэй Оскарын бэлэгний уутанд юу байна вэ? (фото 1)

Энэ жилийн бэлэгний уутанд цэвэр ус ($29,99), ванны бөмбөлөг ($75), тархины долгион мэдэрдэг, бясалгал хийх зориулалттай, толгойдоо зүүдэг ухаалаг төхөөрөмж ($250) зэрэг эд зүйлс багтжээ. Мөн 220 хүний багтаамжтай, дотроо спа салон, хоёр нисдэг тэрэгтэй Scenic Eclipse дарвуулт онгоцоор Өмнөд туйл ба Газар дундын тэнгисээр хийх 12 өдрийн далайн аялал ($78,190), Испанийн гэрэлт цамхаг бүхий тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлах романтик аяллын эрх (нэг шөнийн $1,300-$1,800 үнэтэй), дээд зэрэглэлийн болзооны агентлагийн нэг жилийн гишүүнчлэл ($20,000) төрөл бүрийн косметик эмчилгээний эрх ($25,000) зэрэг илүү тансаг зэрэглэлийн бэлэгнүүд ч байгаа юм.

Ванны бөмбөлөг, электрон тамхи, аяллын эрх: $225,000 үнэтэй Оскарын бэлэгний уутанд юу байна вэ? (фото 2)

Эдгээр бэлэгнүүдээс хамгийн хямд үнэтэй нь 10 ширхэгтэй шоколадны цуглуулга (шоколад бүр $4,89) болж байна. Түүнчлэн бэлэгний уутанд бага зэрэг хачирхалтай эд зүйлс ч орсон байна. Жишээ нь шээсний шинжилгээ өгөхөд туслах сорьц цуглуулах систем, ямар ч алдаагүй хөхний хэмжээг тодорхойлох ухаалаг хөхөвч, алтадсан гэртэй, үзэг хэлбэрийн электрон тамхи болон бусад зүйлс багтжээ.

Дахин сануулахад 92 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдана. Та нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх