Хайх

Дуучин Билли Айлиш Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа дуулна

Дуучин Билли Айлиш Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа дуулна

2020 оны Оскарын наадам хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдана

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдгөө 18 настай дуучин Билли Айлиш 92 дах удаагийн Оскарын наадмын тайзнаа дуулахаар болсон байна. Ингэснээр тэрээр Оскарын наадамд нэр дэвшээгүй ёслолын тайзнаа дуулах цорын ганц уран бүтээлч болж байна. Түүнээс бусад нь Элтон Жон, Рэнди Ньюман гээд энэ жил Оскарын наадамд нэр дэвшиж байгаа уран бүтээлчид байгаа юм.

Энэ жил Оскарын наадам өнгөрсөн жилийн адилаар хөтлөгчгүй зохион байгуулагдах бөгөөд харин ялагчдыг жүжигчин Тимоти Шаламе ба Галь Гадот нар тайзнаа зарлах болно. Түүнчлэн ёслолын үеэр 2018 онд "Dear Basketball" богино хэмжээний киногоор Оскарын шагнал хүртсэн, домогт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайантын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Эргэн сануулахад Билли Айлиш 2020 оны Грэмми шагнал гардуулах ёслолоос "шилдэг цомог", "шилдэг дуу", "шилдэг шинэ уран бүтээлч", "шилдэг бичлэг", "шилдэг поп цомог" гэсэн таван шагналын эзэн болж, маш том ялалт байгуулсан билээ. Тэрээр мөн шинэ цомгийн ажлаа энэ жил эхлүүлэхийн зэрэгцээ шинэ Жеймс Бондын киноны дууг зохиож, дуулахаар болсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх