Хайх

Giveaway Day 9: Lenox брэндийн коктейль болон вискиний иж бүрдэл

Айл гэр бүрт хэрэгцээтэй гоёмсог эд зүйлс

Text: Д.Марал


Зөвхөн шилдэг брэндүүдийн, хамгийн тансаг бэлгүүдээс бүрдэж буй энэ жилийн BURO. Luxury Giveaway-ийн 9 дэх өдөр бид Lenox брэндтэй хамтран шинэ жилийн баярын өдрүүдийг тань улам чимэх, ширээний арын халуун дотно яриа, хөгжилтэй, дурсгалт мөчүүдийг улам бадраах нийт 1.876.500₮ үнийн дүн бүхий амтат коктейль болон вискиний иж бүрдлийг бэлэг болгож байна.

Cocktail Party Bar Tool Set

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын залуусын дунд коктейль үдэшлэг зохиох нь ихсэж, коктейль уух соёл өргөнөөр дэлгэрч, ерөнхийдөө энэ салбар шинэ түвшинд хүрч байгаа гэж хэлж болно. Тэгвэл хэдхэн хоногийн дараа тохиох шинэ жилийн баярыг тохиолдуулан найз, нөхдөө гэртээ урьж, коктейль үдэшлэг зохион байгуулахаар шийдсэн бол Lenox брэндийн төрөл бүрийн амтат коктейль найруулахад туслах авсаархан дизайнтай сет танд зайлшгүй хэрэгтэй. Дотроо мөсний халбага, “jigger” буюу шингэн хэмжигчтэй хэрэгсэл, нухагч болон лонх онгойлгогч зэргээс бүрдэх тус сет нь зэвэрдэггүй ган материал болон цэвэр байгалийн модоор хийгдсэн ба хэмжээний хувьд 28.5 см өндөр болон 11 см өргөнтэй тул авч явахад эвтэйхэн байна. Мөн уг сетэд багтсан зууван хэлбэртэй саван дотор коктейль найруулахад хэрэгтэй хэрэгслүүдийг төдийгүй хангалттай хэмжээний мөс хийх боломжтой нь том давуу тал юм. 

Soho Whiskey Glass and Decanter Set

Reed & Barton брэндийн дээд зэргийн болор ашиглаж хийсэн “Soho” цуглуулгын вискиний иж бүрдэл нь ямар ч ширээ засалтад зохимжтой харагдаж маш чамин, тансаг уур амьсгал бүрдүүлэх болно. Сонирхолтой дизайнтай энэхүү иж бүрдлийг мөн хайртай хүмүүстээ, ажлын хамтрагчдадаа бэлэглэхэд тун тохиромжтой. 

Giveaway Day 9: Lenox брэндийн коктейль болон вискиний иж бүрдэл (фото 3)
Giveaway Day 9: Lenox брэндийн коктейль болон вискиний иж бүрдэл (фото 4)

Lenox брэнд

Lenox брэнд нь АНУ-ын цорын ганц тансаг зэрэглэлийн гангар шаазан үйлдвэрлэгч компани бөгөөд 1889 онд түүхээ эхлүүлэн, өөрийн дээд зэргийн чанартай, нарийн хийцтэй эдлэлүүдээрээ дэлхийд алдаршсан. Тус брэндийн албан ёсны дистрибьютор Lenox Mongolia нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн аяга тавагны цуглуулгаар хязгаарлагдахгүй тансаг шилэн болон болор эдлэл, хамгийн сайн чанарын халбага сэрээний иж бүрдэл, гэрийн чимэглэл, бэлэг дурсгал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог билээ. 

Giveaway Day 9: Lenox брэндийн коктейль болон вискиний иж бүрдэл (фото 5)

Lenox Mongolia

Хаяг: Зайсан Скуэр төв, 3 давхар

Facebook хуудас: LENOX Mongolia

Instagram хуудас: @lenoxmongolia

Хүргэлттэй захиалга өгөхийг хүсвэл 7555-2424 утсаар холбогдоно уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх