Хайх

BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

Түүхэн туульсын жүжиг, “Eternals” киноны тусгай үзвэр болон анхны яруу найргийн үдэшлэг

Text: Buro.Mongolia


Шинэхэн сарын мэндийг хүргэе! Уламжлал ёсоор энэ долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 1-7ний өдрүүдэд тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.

+16 Mongolian Youngsterz, инээдмийн үдэшлэг

Арваннэгдүгээр сарын 1, UB Comedy Club

UB Comedy Club инээдмийн клуб тоглолтуудаа зөвхөн насанд хүрэгчдэд буюу 21 нас хүрсэн хүмүүст толилуулдаг уламжлалтай байсан бол тэд залуучуудын хүсэлтээр зөвхөн өнөөдөр +16 насны ангиллаар шоугаа зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн тайзнаа Баяраа, Батаа, Бээгий, Равиоли, Бааска, Тэмүүлэн нар үзэгчдийг хөгжөөх юм.

Төлбөртэй


"Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжиг

Арваннэгдүгээр сарын 5-наас, Улсын Драмын Эрдмийн Театр

Чингис хааны мэндэлсний 859, Ардын хувьсгалын 100, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Б.Цогнэмэхийн зохиол Их эзэн Чингис хааны тухай ‘’Хаадын хаан’’ жүжиг тайзнаа амилж, олны хүртээл болохоор болжээ. Уг жүжгээр дамжуулан Монголын түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой хэмээн зохион бүтээгчид нь мэдэгдсэн юм. Тасалбар өнөөдрөөс худалдаалагдаж эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вебсайтаас нь авна уу.

Төлбөртэй


“Eternals” киноны тусгай үзвэр

Арваннэгдүгээр сарын 5, Prime Cineplex Mongolia

Marvel-ын ертөнцийн бас нэгэн супер баатруудын түүхийг өгүүлэх "Eternals" киноны Монгол дахь нээлт энэ Баасан гарагт тохиох билээ. Тэгвэл Marvel-ын үнэнч шүтэн бишрэгчдэд зориулагдсан тусгай үзвэр мөн хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Төлбөртэй


Poetry Night Vol 1, яруу найргийн үдэшлэг

Арваннэгдүгээр сарын 7, The Corporate Hotel and Convention Centre

Энэхүү дуу, шүлэг, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон яруу найргийн үдэшлэгт Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд Д.Дамдинжав, С.Начин, Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш нарын шүлэг болон яруу найраг амьд хөгжим, бүжигтэй хослох болно. Түүнчлэн үдэшлэгт урилгаар Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, Увертура хамтлаг, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын бүжигчид болон бусад уран бүтээлчид оролцохоор болсон байна.

Төлбөртэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх