• Загвар
    • Мэдээ
    • Бюрогийн Сонголт
    • Эксперт
    • Чиг Хандлага
    • Үнэт эдлэл & Аксесуар
    • Street Style
    • Коллекци
    • Эрчүүд
    • Санал Асуулга
  • Урлаг Соёл
    • Мэдээ
    • Эксперт
    • Дүрслэх Урлаг & Театр
    • Кино & Телевиз
    • Дуу Хөгжим
    • Ном
  • Гоо Сайхан
    • Мэдээ
    • Бюрогийн Сонголт
    • Эксперт
    • Чиг Хандлага
    • Ulemj Grease
  • Амьдрал
    • Мэдээ
    • Бюрогийн Сонголт
    • Эксперт
    • Аялал
    • Aрхитектур & Дизайн
    • Спорт & Фитнес
    • Ресторан & Хоол
    • Арга Хэмжээ
    • Зурхай
    • Технологи
    • Автомашин
  • Хувь хүн
    • Эрүүл мэнд
    • Хувь хүний хөгжил
    • Хүүхэд
    • Карьер
    • Харилцаа
  • Buro Instagram
  • А-Я Бюро 24/7
  • Тоймч/сэтгүүлч
Нэвтрэх
Бүртгүүлэх
  • Ажлын байр
  • Бидний Тухай
  • Бюро 24/7 Бусад Орнуудад
  • Холбоо Барих
  • Зар Сурталчилгаа
  • Articles archives

Хайх

Mongolia
  • Загвар
    • Мэдээ
    • Бюрогийн Сонголт
    • Эксперт
    • Чиг Хандлага
    • Үнэт эдлэл & Аксесуар
    • Street Style
    • Коллекци
    • Эрчүүд
    • Санал Асуулга
  • Урлаг Соёл
    • Мэдээ
    • Эксперт
    • Дүрслэх Урлаг & Театр
    • Кино & Телевиз
    • Дуу Хөгжим
    • Ном
  • Гоо Сайхан
    • Мэдээ
    • Бюрогийн Сонголт
    • Эксперт
    • Чиг Хандлага
    • Ulemj Grease
  • Амьдрал
    • Мэдээ
    • Бюрогийн Сонголт
    • Эксперт
    • Аялал
    • Aрхитектур & Дизайн
    • Спорт & Фитнес
    • Ресторан & Хоол
    • Арга Хэмжээ
    • Зурхай
    • Технологи
    • Автомашин
  • Хувь хүн
    • Эрүүл мэнд
    • Хувь хүний хөгжил
    • Хүүхэд
    • Карьер
    • Харилцаа
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд

Амьдрал | Мэдээ

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд

Эргэн сануулахад

Text: Ж.Чинбат


2016-04-10, 15:00
Бюро 24/7 дижитал сэтгүүлтэй үргэлж хамт байдаг уншигч танд бид энэ долоо хоногт нийтлэсэн хамгийн гол мэдээнүүдээ багцлан хүргэж байна. Амралтын өдрөөрөө тайван үзэж, тухлан уншаарай

Загвар, Чиг хандлага - 2016 оны хавар, зуны бүх онцлох загварууд 

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 1)

Бюро 24/7 тойм уншигч та бүхэнд загвар зохион бүтээгчид тайзан дээр ямар хувцас гаргасныг тоймлон хүргэдэг. Тэдгээр тойм мэдээнүүд нь бүгд ирэх улирлын чиг хандлагыг тодорхойлж байдаг юм. Тэгэхээр Нью-Йорк, Лондон, Милан, Парисын загварын тайзан дээр хамгийн хүчтэй ноёрхсон чиг хандлагын тоймыг бид энд эмхэтгэлээ.

 

Загвар, Эксперт - Карин Ройтфельдын ярилцлага

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 2)

Карин Ройтфельд Францын Vogue сэтгүүлийн эрхлэгчээр он удаан жил ажилласан, загварын ертөнц дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг билээ. Тэрээр Жижи Хадид, Ким Кардашьян зэрэг өнөөдөр хамгийн тод гялалзаж яваа одуудыг хэрхэн олж, нээсэн тухайгаа Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй өгүүллээ. 

 

Амьдралын хэв маяг, Эксперт - Монгол цоохор ирвэсний гэрэл зургаар дагнасан Валерий Малеевын ярилцлага

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 3)

"Би ирвэсэнд дурлачихсан тул Монгол руу 15 жил дарааллан ирж, зургийг нь дарж явна. Монгол улсад ийм олон амьд ирвэс байгаад та бүгд их азтай. Монголчууд үүгээрээ бахархах хэрэгтэй. Би цоохор ирвэсийг Монголын аялал жуучлалын нэрийн хуудас болох ёстой гэж үздэг" гэж ярьж буй гэрэл зурагчин Валерий Малеевын байгалийн гайхалтай зургуудыг эндээс үзээрэй. 

 

Загвар, Мэдээ - Louis Vuitton брэндийн шинэ спорт цуглуулга

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 4)

Америкийн үндэсний дарвуулт онгоцны тэмцээнд зориулж Louis Vuitton брэнд 33 дах жилдээ шинэ цуглуулга гаргалаа. 

 

Загвар, Эксперт - Яагаад брэндүүд Plus size ангиллын хувцас хийхгүй байна вэ?

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 5)

Мариалаг биетэй хүүхнүүд шинэ улирлын, хамгийн сүүлийн загвартай хувцсаар гангарах боломжтой юу? Бид энэ сэдвийг хөндөж, яагаад загварын ертөнцөд том хэмжээтэй хувцас их гарахгүй байгаа тухай бичлээ. Мөн одоо Plus size ангиллын хувцас хийж буй гол брэндүүдийн тухай мэдээллийг оруулсан байгаа. 

 

Урлаг соёл, - Дуу хөгжим - Дэвид Линчэд зориулсан шинэ цомог

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 6)

Домогт кино найруулагч Дэвид Линчэд зориулсан шинэ цомог гарлаа. Ликке Ли, Скай Феррейра, Зола Жизус, Моби, Duran Duran нар Дэвид Линчийн бүтээсэн кинонуудын дууг дахин ковер хийж дуулсан байна. 

 

Загвар, Мэдээ - Грейс Коддингтон вебсайттай боллоо 

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 7)

Америкийн Vogue сэтгүүлийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Грейс Коддингтон дэлхийд веб сайт бий болсноос хойш 25 жилийн дараа өөрийн гэсэн анхны цахим хуудастай боллоо. Энэ харин юунд зориулагдсан юм бол?

 

Урлаг соёл, Мэдээ - Парист "Fifty Years of Bond Style" үзэсгэлэн нээгдэнэ

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 8)

Домогт 007 агент Жеймс Бондын хэв маяг өнгөрсөн зууны 60-аад оноос одоог хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харуулах үзэсгэлэн Парист нээгдэнэ. Шон Коннер, Пирс Броснан, Даниел Крейгийн өмсөж байсан бүх зүйлсийг энэ үзэсгэлэнд дэлгэх юм байна. 

 

Амьдралын хэв маяг, Мэдээ - АНУ-ын Засгийн газар Монгол улсад 7 динозаврын ясыг буцааж олгоно

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 9)

Үлэг гүрвэлийн бүтэн олдвор үнэлж баршгүй их үнэтэй байдаг. Тэгвэл зөвхөн Монголын говиос олддог Алиорам, Протосератопс зэрэг үлэг гүрвэлийн яснууд нэгэн цагт Францаас АНУ руу "хиймэл үлэг гүрвэлийн яс" гэсэн гаалийн бичигтэйгээр гарч байсан бол тэд удахгүй эргээд Монголдоо ирэх нь ээ. 

 

Урлаг соёл, мэдээ - Нью-Йоркод Бүргэдтэй анчдын үзэсгэлэн гарлаа

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 10)

Нью-Йоркд байгаа монголчууд анхаарлаа хандуулаарай. Энэ сард гэрэл зурагчин Лайл Оверко Монголд аялсан гэрэл зургуудаараа үзэсгэлэн нээсэн байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургуудад Монголын байгаль хэрхэн буусныг Joseph Gross Gallery-д очиж үзэх боломжтой. 


Гоо сайхан, Эксперт - Дэлхийн хамгийн алдартай сүрчиг бүтээгч Фредерик Малийн ярилцлага

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 11)

Түүний ээж нь Кристиан Диортой хамтарч Dior-ын анхны эрэгтэй ус болох Eau Sauvage-ыг гаргаж байсан бол өвөө нь орчин үеийн үнэртний салбарыг бүтээсэн гэгддэг Франсуа Котигийн баруун гар байжээ. Харин Фредерик өөрөө таван настайгаасаа Dior-ын урланд сүрчигний хайрцгаар тоглож өссөн бөгөөд одоо өөрөө дэлхийн хамгийн алдартай тансаг зэрэглэлийн сүрчиг бүтээж байна. Энэ бүх гайхамшигт түүхийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай. 

 

Урлаг соёл, Мэдээ - Киану Ривс ном бичлээ

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 12)

Ийм зүйл болох нь бараг л тодорхой байсан мэт. Киану Ривсийн эмзэг, мэдрэмтгий дотоод сэтгэл, зовлон туулсан амьдрал нь түүнд яруу найргийн ном бэлэглэлээ. Та эндээс түүний бичсэн хайку мэт гурван мөртүүд болон өөрийх нь гэрэл зургууд ямар мэдрэмж төрүүлэхийг үзээрэй. 

 

Загвар, мэдээ - Victoria`s Secret-ийн нэг нууц задарлаа

Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 13)


Эх сурвалж:http://www.buro247.mn/beauty/expert/frederik-mal-bolon-t-niy-d-rem.html


Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/news/eagle-hunters-mongol-anchdyn-gerel-zurgiyn-zesgelen-neegdzhee.html Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/news/parist-zheyms-bondyn-khuvtcaslaltyn-khev-mayagiyg-kharuulakh-zesgelen-neegdene.html

Victoria's Secret-ийн жинхэнэ од байсан Эрин Хэдертон Victoria`s Secret өөрийг нь жингээ хасахыг шаарддаг байсан тухай, мөн яагаад үүнийг дэлгэх болсон талаараа мэдэгдлээ.
 
Амьдралын хэв маяг, Аялал - Хамгийн догь зочид буудлуудыг нэг дороос олох боломж 
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 14)

Аялалаа төлөвлөж буй хүмүүс заавал сонирхоод үзэх нэгэн сайтыг бид энэ долоо хоногт онцоллоо. Хонг-Конг, Нью-Йорк, Парис гэх зэрэг хотуудад аялахдаа хэзээ ч "уйдамгүй" зочид буудал захиалах хүсэлтэй бол үүнийг анхааралдаа аваарай.

Урлаг соёл, Ном - Энэ сарын онцлох дөрвөн ном
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 15)

Хаврын өглөө эрт эхэлдэг болохоор хүмүүсийн зарим нь гадаа гарч гүйж байхад өөр нэг хэсэг нь нар тоссон цонхныхоо дор ном уншиж суудаг. Бид тэдгээр хүмүүст зориулан энэ дөрөвдүгээр сарын онцлох дөрвөн номыг санал болгож байна. 
Гоо сайхан, Чиг хандлага - Color correcting буюу өө дарах шинэ аргын тухай
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 16)

Манай загвар, гоо сайхны редактор энэ долоо хоногт охид, бүсгүйчүүдэд зориулж нэгэн шинэ аргын талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн байгаа. Өөгүй тэгш арьстай болох шинэ давалгаа үүсгэж буй нүүр будалтын шинэ чиг хандлагын талаар эндээс үзээрэй.
Амьдралын хэв маяг, Технологи - Samsung эвхэгддэг гар утас бүтээх үү?
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 17)

Хүмүүст таблет, ухаалаг утас хоёулаа л хэрэгтэй ч заримдаа тэднийг хамтад нь авч явах төвөгтэй санагддаг. Наанадаж л хоёр төхөөрөмж цэнэглэж, аль эсвэл нэгийг нь энд тэнд мартчих гээд байдаг. Тэгвэл Samsung ухаалаг утас байснаа дэлгэхэд л таблет болж хувирах цоо шинэ бүтээгдэхүүн бэлдэж байгаа бололтой.  


Гоо сайхан, Чиг хандлага - Энэ хавар хийж болох нүүр будалтын шилдэг төрхүүд
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 18)

Гоо сайхны брэндүүд хаврын шинэ цуглуулгуудаа танилцуулж дууссан байгаа. Тиймээс бид Chanel, Dior, Clarins, YSL, Lancôme, Smashbox зэрэг алдартай брэндүүдийн гайхамшигт бүтээгдэхүүнүүдээр ямар, ямар төрх бүрдүүлж болохыг энд тоймлон бичлээ. 
Гоо сайхан, Мэдээ - Шинэ шилак буюу SNS nails будаг маникюрын ертөнцөд шуугиан дэгдээж байна
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 19)

Та шилак будганд донтсон хэрнээ хумсаа гэмтээхээс эмээж байна уу? Тэгвэл үүнийг шийдэж чадах цоо шинэ, бас эрүүл, аюулгүй арга гарчээ. Энэхүү SNS будаг нь арьсанд хортой байж болох UV туяа ашигладаггүй, харин ч хумсыг улам бэхжүүлэх, бас удаан тогтоцтой байх юм байна. Харин үүгээр хэрхэн хумсаа будах мэдээллийг эндээс үзээрэй.



Эх сурвалж:http://www.buro247.mn/beauty/news/shine-shilak-sns-nails-iyg-turshizh-zetcgeee.html

Гоо сайхан, Бюрогийн сонголт - Долоо хоногийн онцлох бүтээгдэхүүн 
Бюро 24/7 тойм: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд (фото 20)

Гоо сайхан байхын тулд зөв мэдээлэл, хамгийн чанартай бүтээгдэхүүн хоёрыг төгс хослуулах хэрэгтэй гэж ярилцдаг шүү дээ. Тэгвэл яг тийм нэгэн нийтлэл энд бий. Дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн, шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн, үсийг нарнаас хамгаалах бэлдмэл зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэж, ямар үр дүнд хүрч болох талаар энд тоймлон бичлээ. 

 

 

А
Эх сурвалж:http://www.buro247.mn/fashion/news/erin-heatherton-victorias-secret.html

 

 

ЗҮ

Эх сурвалж:http://www.buro247.mn/fashion/news/anu-yn-ndesniy-darvuult-ongotcny-temtceend-zoriulsan-louis-vuitton-y-eregtey-tcugluulga.html

 

 

 



Эх сурвалж:http://www.buro247.mn/lifestyle/expert/valeriy-maleev-bi-tcookhor-irvesiyg-mongolyn-ayalal-zhuulchlalyn-neriyn-khuudas-bolokh-yostoy-gezh-z.html

 

 


Бюро 24/7 тойм
гоо сайхан
загвар
7 хоног
амьдралын хэв маяг
урлаг соёл
цааш үзэх
Mongolia

Сүүлийн үеийн мэдээлэл авч байх

  • Бидний Тухай
  • Бюро 24/7 Бусад Орнуудад
  • Холбоо Барих
  • Зар Сурталчилгаа

© 2011–2025 Buro 24/7. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан