Whimsical буюу 2026 оны онцлох үгийг тайлбарлах нь
“Амьдралаа аль чадахаараа романтик болгож байна” гэх тренд үг цахим орчинд та анзаарч амжсан уу? Амьдралын хором мөч бүхнээс баярлах, амьсгалах орон зайг өөртөө бүрдүүлж чаддаг хүмүүсээс эхэлсэн энэ тренд улам хүчтэйгээр үргэлжилж байна. Business Insider сэтгүүл 2026 онд Gen Z үеийнхний онцлох үг бол whimsy хэмээн тодорхойлсон ба энэ нь гэгээлэг, хөнгөн, догдлол дүүрэн гэх утгатай. Нөхцөл байдлаасаа шалтгаалан олон салаа илэрхийллийг өгүүлэх энэ үг нь харах өнцгөө өөрчлөх, гэгээлгээр итгэх, найдах гэсэн утга бүхий трендийн нэр болоод байна.
WHIMSICAL БАЙНА ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
Хэсэг хугацаанд ч болов бодит ертөнцийн стрессээс өөрийгөө холдуулж, өөрийнхөө доторх "хүүхэд"-ийг баярлуулж, үлгэрийн юм шиг гэгээлэг, содон зүйлсээр амьдралаа чимэхийг whimsical хэв маяг хэмээн нэрлээд буй. Энэ нь амьдралынхаа бүхий л хэсгийг илүү романтик, нандин болгож харах гэсэн хандлагыг илэрхийлэх ба гайхаж бишрэх, шинийг сэдэх, хамгийн жижиг зүйлийг ч тэмдэглэн баярлах зэрэг үйлдлүүд багтана.
@nataliamanoukian_ some DIY ideas for your home decorating project #homedecor #whimsy #whimsical #apartmentdecor ♬ Old doll x Liquid smooth - Witch Requiem ♫⋆
@crafty.h Can’t stop collecting these whimsical mugs #handmademug #coffeetiktok #coffeelover #ceramics #togocup ♬ 原創音樂 - Crafty House
Зөвхөн сайн сайхныг бодоод зогсохгүй, хувцас загвар болон нүүр будалтаар ч мөн энэ тренд үргэлжилж байна. Тим Бертон найруулагчийн Alice in Wonderland киноны дүрүүдийн загвар адил хөвсгөр хормой, тод өнгийн хувцас, хүүхэлдэй адил үс засалтууд гээд үлгэрийн ертөнц амилсан мэт элементүүд энэ оны загварын шоунууд дээр ч мөн тодорчээ.
CHANEL SPRING 2026





ALEXANDER MCQUEEN SPRING SUMMER 2026


BOTTEGA VENETA SPRING 2026














Загвар болон гоо сайхны салбарт whimsical хэв шинж эрчимтэйгээр эргэн ирж буй нь зөвхөн тренд дагасан үйлдэл биш юм. Сэтгэл зүйч, доктор Дион Террелонж тайлбарласнаар: “Тодорхойгүй байдал эсвэл дэлхий нийтийг хамарсан үймээн самуунтай үед хүмүүс чамин, өвөрмөц хэв маягийг илүүтэй таашаах хандлагатай байдаг. Энэ нь амьдралын таагүй үйл явдлуудаас холдож, бодит байдлаас түр ч болов ангижрах, мөн зөвхөн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжийг олгодог юм” хэмээжээ.
Амьдралд баяр баясгалан, таашаал авчрах зүйлс байсаар байгааг сануулах жижигхэн алхмуудыг хэрэгжүүлж, өөртөө эелдэг зөөлөн хандаж баяр жаргалаа битгий бөхөөгөөрэй.