Хайх

2026 оны загварын долоо хоног дээрх маникюрын шийдлүүд

Text: М. Анухатан


Цаг уурын аппликейшнээ шалгаж долоо хоногийн тоймоо харахад өдөр бүр нэмэх градусаар эхэлсэн хаврын нартай өдрүүд хэдийн айлчлан иржээ!

Цэцгэн дүрслэл, хээтэй, нэмэлт чимэглэлтэй гээд сонирхолтой шийдлүүд зонхилсон хумс будалтын санаа хаврын улиралд хамгийн сонирхууштай сэдэв байдаг. Харин 2026 оны загварын долоо хоногоос онцлох ямар сонирхолтой шийдлүүд байгааг сорчлон, зургаан маникюрын санааг уншигч та бүхэнд хүргэж байна.


ЭНГИЙН НАТУРАЛ ХУМС

 

 

Чимэглэл, нэмэлт өнгө, зураг, будаг юу ч хэрэггүй! Таны хумсны хэлбэрийг багахан тодотгох өнгөгүй будаг эсвэл хумс бэхжүүлэх тэжээл түрхсэн хөнгөн гялалзах богино хумсны засалтаар Marc Jacobs болон Calvin Klein брэндийн моделиуд тайзнаа гарч ирсэн нь ирж буй дулаан өдрүүдийн бас нэгэн онцлох тренд болсон уу гэлтэй.


ХУРЦ БАС УРТ

 

Загварын долоо хоногт бүтээлч захирлуудын шинэ үзэл санаа, хувцас загваруудтай танилцахаас гадна гоо сайхны шинэ трендүүд ч мөн танилцуулагддаг. Энэ удаа Khaite брэнд уртаас урт, дөрвөлжин ирмэгтэй, хурц өнцөгтэй маникюр чухалчилсан бөгөөд эл будалтыг загварынхны хэдийн танил болсон Мэй Каважири артист гүйцэтгэжээ.


ХУМСАА "НУУГААГҮЙ" МУУР ШИГ

Энэ жилийн онцлох өнгө болох pantone буюу сүүн туяатай цагаан өнгийн энгийн богино хумс ямар ч хувцсан дээр зохицох нь гарцаагүй. Сүү шиг энэхүү тунгалаг өнгө гаргахын тулд OPI-ийн 'Funny Bunny' эсвэл Essie-ийн 'Marshmallow' зэрэг өнгийг туршиж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.


ПИРСИНГТЭЙ ХУМС

Өнгөрсөн жилээс эхлэн тренд болоод буй мөнгөлөг өнгийн хумснууд энэ удаагийн загварын долоо хоног дээр ажиглагдсан ч үүн дээр нэмэгдээд пирсингтэй хумснууд мөн сонирхол татаад байна. Тодруулбал пирсинг адил жижиг мөнгөлөг шигтгээн чимэглэлүүдийг хумсны хоёр талд эсвэл яг голд нь нааж ээмэг зүүсэн юм шиг дүр төрх бүтээгээрэй.


ЗӨӨЛӨН БҮДЭГ, ЯГ Л ҮҮЛ МЭТ

Энэ жилийн онцлох өнгө болох pantone буюу сүүн туяатай цагаан өнгийн энгийн богино хумс ямар ч хувцсан дээр зохицох нь гарцаагүй. Сүү шиг энэхүү тунгалаг өнгө гаргахын тулд OPI-ийн 'Funny Bunny' эсвэл Essie-ийн 'Marshmallow' зэрэг өнгийг туршиж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.


КЕРАМИК ШАВАР МЭТ БАЙГАЛИЙН ДУЛААН ӨНГӨ

Уншигч та керамик бүтээл хийхээр хатуу шавар нухаж байсан уу? Байгалийн шавар хатсаны дараа шороон өнгө нь улам тодрон цайрдаг. Яг л тийм цайвар өнгийг гялалзуулсан, багахан тодруулсан будалтууд Proenza Schouler брэндийн шоун дээр харагдлаа. Арьсны өнгөтэй илүү ойролцоо тул богино хумсны засалт байсан ч таны хурууг илүү урт харагдуулах будалтуудын нэг байх боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх