Хайх

6-р сард үзэх шинэ цувралууд: “Loki”, “Sex Education” болон бусад

6-р сард үзэх шинэ цувралууд: “Loki”, “Sex Education” болон бусад

Та заавал үзээрэй

Text: Buro.Mongolia


“Anne Boleyn”

Нээлтээ хийгээд удаагүй байгаа энэхүү гурван ангит цуврал нь аль хэдийнээ олны анхаарлыг татаад байна. Үйл явдалд Английн хаан VIII Хенригийн хоёр дах эхнэр Энн Болейны амьдралын сүүлийн саруудыг харуулна. Тэрээр хүүхдээ алдах, нөхөртэйгөө зөрчилдөх, олны шүүмжлэлд өртөх зэрэг багагүй бэрхшээлүүдийг давах болно. Гэсэн хэдий ч Энн Болейн дундад зууны феминист үзлээ илэрхийлж, Тюдорын эрин үеийн патриарх нийгмийн эсрэг тэмцэх болно.

Channel 5, зургаадугаар сарын 1

“Why Women Kill”, хоёрдугаар улирал

Зохиогч нар өмнөх улирлаасаа тэс өөр бүсгүйчүүдийн түүхийг харуулсан шинэ бүтээлийг толилуулжээ. Үйл явдал нь тэртээх 1949 оны цэцэрлэгжүүлэлтийн нийгэмлэгийн гишүүдийн тухай өгүүлэх юм. Эхний улирлын адил төгс мэт харагдах хүмүүсийн амьдрал яг үнэндээ цаанаа ямар байдгийг өгүүлэх бөгөөд эмэгтэйчүүд өөрсдийн аз жаргалын төлөө юу ч хийхээс буцахгүйг үзэгчдэд харуулах болно. 

Paramount+, зургаадугаар сарын 3

“Sweet Tooth”

Vertigo компанийн комик зохиолоос сэдэвлэсэн нийт найман ангитай энэхүү цуврал кино саяхан нээлтээ хийсэн байна. Уг цувралд хүн буга хоёрын эрлийз нэгэн жаал хүү Гасийн тухай өрнөнө. Гасийн аав хүмүүсийн хэл амнаас эмээж, хол ширэнгэн ой руу нүүж, хүүгээ бусдаас хязгаарладаг. Харин бугын эвэртэй хүү эрх чөлөөтэй болж, найз нөхөдтэй учрахыг мөрөөдөх бөгөөд цаашдаа тааж болзошгүй саад бэрхшээлүүдтэй нүүр тулах болно. 

Netflix, зургаадугаар сарын 4

“Lisey’s Story”

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн найман ангитай аймшгийн цувралд Жулианна Мур бэлэвсэн эмэгтэйн дүрийг бүтээжээ. Тэрээр өөд болсон нөхрийнхөө аймшигт нууцуудыг дэлгэх болно.

Apple TV+, зургаадугаар сарын 4

“Loki”

Том Хиддлстон иргэн ирлээ! "Avengers: Endgame" киноны төгсгөлд Локи ер бусын “TVA” буюу цаг хугацаа, орон зайны гадна оршдог байгууллагад олзлогдож дууссан бөгөөд цааш түүнд юу тохиолдохыг энэхүү цувралаар өгүүлэх юм. Дашрамд сануулахад, энэхүү цувралд зургаан монгол жүжигчин дүр бүтээсэн гэх мэдээг өмнө нь хэвлэл мэдээллийнхэн хүргэсэн билээ.

Disney+, зургаадугаар сарын 9

“Lupin”, хоёрдугаар улирал

Давтагдашгүй Омар Си эрхэмсэг дээрэмчин Ассан Диопын дүрийг бүтээж, шоронд нас барсан эцгийнхээ өшөөг авахыг зорьдог. Харин хоёрдугаар хэсэгт тэрээр хүү Раулаа олж, дээрэмчдээс аврах шаардлагатай болно.

Netflix, зургаадугаар сарын 11

“So Not Worth it”

Олны хайрыг хүртсэн “Itaewon Class”-ыг санагдуулах цоо шинэ цуврал удахгүй нээлтээ хийх гэж байна. Олон өөр үндэстэй залуучуудын нөхөрлөл болон хайр дурлал хэрхэн оюутны байранд өрнөж байгааг энэхүү цувралаар хүлээж аваарай.

Netflix, зургаадугаар сарын 18

“Sex Education”, гуравдугаар улирал

Ахлах ангийн хоёр сурагч Отис болон Мэйв нар бэлгийн амьдралын асуудалтай тулгарсан сурагч нарт төлбөртэй зөвлөгөө өгсөөр бие биетэйгээ дотносдог. Харин шинэ улиралд Отис болон Мэйв хоёрын харилцаа цаашид яаж үргэлжлэх бол? Энэ асуултын хариуг мэдэх гэж сая сая шүтэн бишрэгчид шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна.

Netflix, зургаадугаар сарын 22

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх