Хайх

“Single’s Inferno” реалити шоуны гуравдугаар бүлэг цацагдана

“Single’s Inferno” реалити шоуны гуравдугаар бүлэг цацагдана

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгос улсын хамгийн дуулиантай реалити шоу бол Netflix-ийн “Single’s Inferno”. Анх 2021 онд эхний бүлэг нь цацагдсан даруйдаа дэлхий даяар шуугиан тарьж, тухайн үедээ үзэлтээрээ олон орныг тэргүүлж, долоо хоног бүр хүлээлт үүсгэж байсан түүхтэй. Хоёрдугаар бүлэг нь ч эрчээ алдахгүй олны анхаарлын төвд орж, оролцогчдын нэр хүнд ч огцом өсөж тэд шууд л шинэхэн алдартнуудын эгнээнд нэгдэж чадсан билээ.

Ийнхүү гал халуухан арал дээр өрнөх гурвалжин, дөрвөлжин хайрын харилцаа дахин үргэлжилж, шоуны гуравдугаар бүлэг энэ 12-р сард цацагдахаар төлөвлөгдөж байгаа гэнэ. Хоёрдугаар бүлэг эхний бүлгээс хамаагүй сул, нэгэн хэвийн, уйтгартай байна хэмээн зарим үзэгчид шүүмжлээд амжсан ч нэвтрүүлгийн арын албаны зүгээс шинэ бүлэг өмнөх хоёроосоо тэс ондоо, илүү шинэлэг байна гэж амлан “Илүү халуухан арал, халуухан оролцогчид болон илүү хатуу дүрэмтэйгээр эргэн ирэх болно” хэмээжээ.

“Single’s Inferno” реалити шоуны гуравдугаар бүлэг цацагдана (фото 1)

Мөн нэвтрүүлгийн зүгээс үзэгчдэд нэгэн гэнэтийн бэлгийг задлав. Өмнөх бүлгүүд жүжигчин И Да Хи, комедиан Хун Жин Кён, реппер Hanhae болон дуучин Кю Хён гэх дөрвөн хөтлөгчийн бүрэлдэхүүнтэй байсан бол шинэхэн бүлэг дээр хоёрдугаар улирлын оролцогч “bad boy” хочтой Ким Жин Ён нэмэгдэж, нийт таван хөтлөгчтэй болж байгаа гэнэ. Ким Жин Ёны нэр хүнд шоуны дараа огцом өсөж, олон хөгжөөнт нэвтрүүлгүүдэд оролцож эхэлсэн ба тайзны нэрээ DEX хэмээн өөрчилсөн. Түүнчлэн тэрээр Өмнөд Солонгос улсад жил бүр зохион байгуулагддаг “Blue Dragon” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг шинэ энтертэйнер” шагналыг хүртсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх